АВТО ЗАМЫН САЛБАРЫНХАН ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

03 January, 2018
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зам тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн шилдэг ажилтануудад төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яаманд боллоо.
Шагналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, “Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ, “Замын битум” ХХК-ийн ерөнхий инженер Б.Баясгалан, “Түм арвижих” ХХК-ийн ерөнхий захирал Б.Болд,
“Алтан гадас” одонгоор:
“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн инженер Л.Авьяа, “Гангүүр” ХХК-ийн хангамжын албан мэргэжилтэн Г.Ганбат, “Мадимос групп” ХХК-ийн инженер М.Жамсрансүрэн, “Хархорин” АЗЗА ТӨХК-ийн даамал А.Наранбаатар, “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-ын инженер Ш.Оюун, “Түм арвижих” ХХК-ийн менежер Д.Энхцэцэг, “Ялгуусан” ХХК-ийн механизмчин Л.Ядамсүрэн, “Ялгуусан” ХХК-ийн инженер Л.Алтангэрэл, “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэн,
“Хөдөлмөрийн хүндэт” медалиар:
ЗТХЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Батжаргал, ЗТХЯ-ны сайдын зөвлөх асан Н.Батсуурь, “Анандын зам” ХХК-ийн оператор Ч.Болдбаатар, “Ю Пи” ХХК-ийн захирал Х.Ганболд, Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн И.Гэрэлмаа, “Гашууны гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Индра, “Эйч Кэй Би” ХХК-ийн орлогч захирал Х.Мамбет, “Гангүүр” ХХК-ийн арматурчин Д.Норжмаа, “Монголын хурдны зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Оюунтунгалаг, “Төгс зам” ХХК-ийн захирал Д.Төгсбаяр, ЗТХЯ-ны мэргэжилтэн Ц.Хосгэрэл, ЗТХЯ-ны төслийн инженер Г.Цогбадрах, “Пик девелопмент” ХХК-ийн жолооч Б.Чойсронжав, “Түмдэлгэрэх” ХХК-ийн захирал Ш.Энхням, “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн ерөнхий инженер Ш.Тэгшээ нарын 25 хүнийг шагналаа.
Нийт шагнагдсан хүмүүстээ Монголын авто замчдын холбооноос баяр хүргэж ажилд нь амжилт хүсье.
Алтан шар замын хишиг буян
Ашид мөнхөд ивээх болтугай