Номынхоо дээжээс гардууллаа.

28 September, 2017
Монгол улсын зөвлөх инженер, профессор И.Гончигзэвэг “Засмал зам төсөллөх I” номынхоо дээжээс Техник, технологийн дээд сургуулийн номын санд бэлэглэлээ.
Ном гардуулах үеэр Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч, ТТДС-ын ерөнхийлөгч М.Сэргэлэн нар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус номыг Монголын авто замчдын холбоо, “Замын битум” ХХК ивээн тэтгэн хэвлүүлсэн юм.